Мэдээ мэдээлэл
"IEK-EDU" сургалтын төв
Үйлдвэрлэл болон барилгын цахилгаанд хамгийн өргөн хэрэглэгддэг ОХУ-ын ИЭК брэндийн албан ёсны дистрбьютр "ИЭК Монгол" ХХК нь нам хүчдэлийн цахилгаан тоноглолын ашиглалт, суурилуулалтын талаар танилцуулга, сургалт семинарыг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өргөн хүрээнд нээлттэй ажиллахыг зорин онол, дадлага хосолсон IEK-EDU сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж байна. Манай сургалтын төв нь мэргэжлийн оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгодог төдийгүй цахилгаан хангамжийн салбарт мэргэжилтэн бэлтгэх зорилгоор IEK-EDU сургалтын төвөөрөө дамжуулан ХНХЯамны тусгай зөвшөөрөл бүхий Барилгын цахилгаанчин мэргэжлийн сургалтыг явуулж эхлээд байна. Барилгын цахилгаанчин мэргэжлийн сургалтыг орчин үеийн техник технологи ашиглан стандартын дагуу мэргэжлийн түвшинд зааж сургаж байна.