Мэдээ мэдээлэл
Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх хөтөлбөр 2021 тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо

Тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС, ХААИС, ТЗДС, ТТДС-ийн цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 3,4-р курсийн 60 гаруй оюутан оролцсон бөгөөд мэргэжлийн чиглэл өгөх лекц, зөвлөгөө, сургалт семинарыг үе шаттайгаар зохион байгуулсан нь ирээдүйн инженерүүдээ бодитойгоор дэмжсэн үйл ажиллагаа болсон юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнгээр

ШУТИС ЭХС-ийн Цахилгаан систем мэргэжлийн 4-р курсийн оюутан А.Сүхбат

ШУТИС ЭХС-ийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлийн 4-р курсийн оюутан Н.Наранбат

ШУТИС ГУУС-ийн Уул уйрхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 4-р курсийн оюутан Э.Болд

ШУТИС Дархан уул аймаг дахь Технологийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлийн 4-р курсийн оюутан Ч.Бямбасүрэн нар Хагас жилийн сургалтын тэтгэлэг гардан авлаа.

Цалинтай дадлага хийх эрхээр

ШУТИС ГУУС-ийн Уул уйрхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пүрэвдорж шагнууллаа.

Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон бүх оюутан залуусдаа амжилт хүсье.