Мэдээ мэдээлэл
Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх хөтөлбөр Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эхний сургалт амжилттай болж өндөрлөлөө
Манай оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн онцлох хэсэг болох Мэргэжлийн чиг баримжаа өгөх лекц, зөвөлгөө өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдлаа.
Уг хөтөлбөрөөр: " Эрчим хүчний систем, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, чиг хандлага" сэдвээр Техникийн ухааны доктор, МУ-ын зөвлөх инженер, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээч Р.Давааням
Цахилгааны зураг төсөл гүйцэтгэхэд инженерүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо сэдвээр МУ-ын зөвлөх инженер, Цахилгааны зураг төслийн эксперт Р.Батбаатар
"Цахилгааны инженерийн ёс зүй " сэдвээр ТТДС-ийн ЦЭТ-ийн эрхлэгч Заах арга зүйч, Техникийн ухааны магистер, докторант, ОУ-ын тэргүүлэх аудитор О.Чинбат нар илтгэл тавьж мөн цахилгаан эрчим хүчний салбарт ажиллаж буй залуу инженерүүд хүрэлцэн ирж оюутан залууст ирээдүйн ажлын гараагаа амжилттай эхлэхэд нь дэм болохуйц үнэтэй зөвлөгөө өглөө.