Мэдээ мэдээлэл
"ИЭК-Монгол"ХХК нэрэмжит лаборатор нээлтээ хийлээ
Техник технологийн дээд сургууль "ИЭК-Монгол" ХХК -тай хамтран байгуулсан Цахилгаан аппарат, цахилгаан гэрэлтүүлгийн сургалтын лабораторийн нээлт болж, Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.ИЭК брэндийн цахилгаан тоноглолоор лабораторийн орчинд туршилт, судалгаа хийх, дадлага туршлага олж авах боломжтой. Бид мэргэжлийн боловсролд дэмжлэг үзүүлэн чадварлаг инженер мэргэжилтэн бэлтгэх зорилгоор цахилгаан аппарат, цахилгаан гэрэлтүүлгийн стенд , ерөнхий оролтын самбар зэргийг угсарч оюутнуудын суралцах таатай орчинг бүрдүүлж , сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.