Мэдээ мэдээлэл
Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх хөтөлбөр 2021 бүртгэл эхэллээ

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР 

ИЭК-Монгол ХХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өөртөө итгэлтэй оюунлаг оюутан таныг  Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх хөтөлбөрт урьж байна.

Зорилго: Цахилгаан эрчим хүчний чиглэлээр амжилттай суралцаж буй, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой эхлүүлэхэд туслах, чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлэх

 

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • 1 жилийн сургалтын төлбөр /36 кредит/ - 1 оюутан
  • Хагас жилийн сургалтын төлбөр /18 кредит/ - 2 оюутан
  • Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдах:
  • IEK EDU сургалтын төвөөс зохион байгуулагддаг сургалт семинарт оролцох эрх /Үүнд: 0.4 кВ тоног төхөөрөмж, Смарт тоолуур, ХАБЭА 3 удаагийн сургалт, лекц, семинар
  • Цалинтай мэргэжлийн практик дадлага хийх боломж /Үүнд: Цахилгааны самбар угсралтын цех, Тоолуурын лаборатори, IEK edu сургалтын танхимын стенд/

Тавигдах шаардлага

  • Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн Цахилгааны инженерийн хөтөлбөрөөр суралцдаг бакалаврын зэргийн 3, 4-р курсийн оюутан байх /Цахилгаан хангамж, цахилгаан систем, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын инженер, цахилгаан системийн автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн автоматжуулалт, электроникийн инженер чиглэлээр суралцаж байх/
  • Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, болон нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет (линкээр орж бүртгүүлнэ үү)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Их, дээд сургуулийн дүнгийн тодорхойлолт
  • Өрхийн санхүүгийн тодорхойлолт

Сонгон шалгаруулалт

1-р шат: Тэтгэлэгт оролцсон оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа өгөх лекц, зөвлөгөө

2-р шат: Тэтгэлэгт оролцсон оюутнуудад нам хүчдэлийн тоноглолын ашиглалт хэрэглээ, смарт тоолуур, эрчим хүчний хэмнэлтийн сургалт

3-р шат: Нийт бүртгүүлсэн оюутнуудаас сонгон шалгаруулж  хөгжүүлэх хөтөлбөрт хамруулж, хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас гурван оюутанд тэтгэлэг олгоно.

Бүртгэл 2021.09.30 дуустал явагдана.