Мэдээ мэдээлэл
Эрчим хүчний хэмнэлтийг энгийнээс IEK Лампы светодиодные
     Та бидний амьдарч буй  XXI зууныг эрчим хүчгүйгээр төсөөлөхөд тун хэцүү юм. Иймд цахилгааны аюулгүй байдал ,стандарт ,цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ , эрчим хүчээ хэмнэх тал дээр бид дор бүрнээ анхаарах хэрэгтэй. Эрчим хүчээ хэмнэх, энэ нь таны болон бидний амьдралд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх талаар бодож байсан уу?
 
     Таны худалдан авсан 1 ширхэг ламп эрчим хүчийг 86% хүртэл хэмнэдэг гэвэл та итгэх үү. Орчин үед техник технологи хурдацтай  хөгжиж байгаа бөгөөд та бидний байнгын хэрэглээ болсон гэрэлтүүлэг мөн адил маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна. ИЭК брэнд нь та бүхэнд зориулж эрчим хүчний хэмнэлт өндөртэй, өнгөний температур,гэрэлтүүлэх чадал болон олон төрлийн загварын сонголттой лампыг үйлдвэрлэдэг билээ. Та ламп худалдан авахдаа зөвхөн хэдэн (Вт) -н чадалтай гэдгээс гадна хэлбэр дүрс, суурь, ямар өнгөөр асдаг, эрчим хүчний хэмнэлт хэдэн (%)-тай зэрэг үзүүлэлтийг чухалчилж үзээрэй.
 
Өнгөний температур гэж юу вэ? (K)
Ламп худалдан авахад хэрэглэгчидийн хамгийн их гаргадаг алдаа бол зөвхөн (Вт)-г чухалчилж үзэх явдал юм. Ямар орчин нөхцөлд ашиглахаас хамаарч өнгөний темдератур (Асах өнгө) маш чухал. Тохиромжгүй гэрэлтүүлэгтэй газар удаан байх нь та бидний нүдний хараанд сөрөгөөр нөлөөлдөг учир хаана ямар гэрэл хийвэл зохимжтой гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Эрчим хүчний хэмнэлттэй ламп нь халалт багатай асах цаг урттай байдаг. Энэ нь санхүүгийн хувьд маш том хэмнэлт юм.