Таны мэдлэгийн санд
Дифференциал автоматны талаар та хэр сайн мэдэх вэ?

Дифференциал автомат нь та бидний хэрэглэж заншсан энгийн автомат таслууртай адил боловч цахилгааны аливаа эрсдэлтэй нөхцөл үүсэхэд автоматаар салгах, хүний амь нас , эд хөрөнгө цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах чухал давуу талтай.

Цахилгааны аюулгүй байдал маш чухал шүү...

Худалдан авч байгаа тоног төхөөрөмжөө ямар үүрэг зориулалттай болон ашиглалтын нөхцөл, хориглох заалт зэргийг төдийлөн анзаардгүйгээс болж буруу сонголт хийх тохиолдол хэрэглэгчдийн дунд их гардаг.

Дифференциал автомат ямар нөхцөлд хамгаалах вэ?

Цахилгаан дамжуулах утас, кабелын тусгаарлагч элжирч муудах, шалбарч зүсэгдэх, гэмтэх, тусгаарлах чанар алдагдах, хэрэглэгчийн дотор холболтонд газардлага гарсан гэмтсэн тохиолдолд хэлхээг автоматаар салгана.

Дифференциал автоматыг орон сууц, олон нийтийн барилга байгууламж, нийтийн аж ахуй, үйлдвэрлэлийн газруудад тоног төхөөрөмжийг залгах салгах болон цахилгаанаас үүдэлтэй гэмтлээс хамгаалах зорилгоор ашигладаг.

Дифференциал автомат сонгохдоо юуг анхаарах вэ?

Хэрэглэгчидийн дунд автомат сонгохдоо гаргадаг нэг том алдаа бол тооцоолж биш тааж, таамаглаж авах тохиолдол элбэг байдаг. Энэ нь өөрөө зарим үед маш том эрсдэл дагуулдаг. Дифференциал автоматыг сонгохдоо тухайн хэрэглэгчийн ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн нийт чадал болон ашиглах нөхцөлд тохируулан сонгоно. Дифференциал автоматын хэвийн таслах гүйдэл(A),хэвийн хүчдэл, дифференциал гүйдэл(мА) ашиглалтын нөхцөл, зориулалт зэрэг үндсэн үзүүлэлтийг анзаарах нь чухал юм.

СТАНДАРТ ТОГТООСОН ЧАНАР #iek

Та дифференциал автоматны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ИЭК-Монгол сургалтын төвийн http://iek-edu.mn/ цахим хичээл №13 - г үзэхийг зөвлөж байна.

Та дифференциал автомат болон бусад барааг захиалах бол www.emontaj.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.