Таны мэдлэгийн санд
Автомат таслуурын талаар та хэр сайн мэдэх вэ?

Та бидний өдөр тутамдаа ашигладаг хөргөгч, зурагт, гэрэлтүүлэг, халаагуур гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг залгах салгах болон хамгаалах үүрэгтэй төхөөрөмж юм.

Цахилгааны аюулгүй байдал маш чухал шүү...

Худалдан авч байгаа тоног төхөөрөмжөө ямар үүрэг зориулалттай болон ашиглалтын нөхцөл, хориглох заалт зэргийг төдийлөн анзаардгүйгээс болж буруу сонголт хийх тохиолдол хэрэглэгчдийн дунд их гардаг.

Автомат гэж юунд зориулсан төхөөрөмж вэ?

ИЭК брэндийн автомат таслуур ВА47 болон ВА88 серийн хамгаалан таслах төхөөрөмж нь тоног төхөөрөмжийг хэт ачаалал, богино залгааны гүйдлээс хамгаалах зориулалттай. Эдгээр автомат таслуурыг орон сууц, олон нийтийн барилга байгууламж, нийтийн аж ахуй, үйлдвэрлэлийн газруудад тоног төхөөрөмжийг залгах салгах болон цахилгаанаас үүдэлтэй гэмтлээс хамгаалах зорилгоор ашигладаг.

Автомат сонгохдоо юуг анхаарах вэ?

Хэрэглэгчидийн дунд автомат сонгохдоо гаргадаг нэг том алдаа бол тооцоолж биш тааж, таамаглаж авах тохиолдол элбэг байдаг. Энэ нь өөрөө зарим үед маш том эрсдэл дагуулдаг. Автомат таслуурыг сонгохдоо тухайн хэрэглэгчийн ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн нийт чадалд тохируулан сонгоно. Автомат таслуурын хэвийн таслах гүйдэл, хэвийн хүчдэл, ашиглалтын нөхцөл, зориулалт зэрэг үндсэн үзүүлэлтийг анзаарах нь чухал юм.

СТАНДАРТ ТОГТООСОН ЧАНАР #iek

Та автомат таслуурын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ИЭК-Монгол сургалтын төвийн http://iek-edu.mn/ цахим хичээл №2 болон №11 - г үзэхийг зөвлөж байна.

Та автомат таслуур болон бусад барааг захиалах бол www.emontaj.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.

#iekmongolia