Таны мэдлэгийн санд
Байшингаа цахилгаанаар халаахад танд ямар бэрхшээл тулгардаг вэ?

Худалдан авсан үнэтэй төхөөрөмжүүд болон халаагуур чинь хэвийн горимоороо ажиллахгүй байна уу?

Үүний шалтгааныг та мэдэх үү?

Улаанбаатар хотын гэр хороолол болон хотоос зайтай орших зуслангийн газруудад хүчдэлийн хэлбэлзэл өндөр байдаг бөгөөд ихэнх тохиолдолд хүчдэлийн уналт үүссэн байдаг. Энэ нь хэт холоос цахилгаанаа татах, нэг шугамнаас олон хэрэглэгч зэрэг тэжээсэн гэх мэт олон шалтгаантай.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

1 . Мэдээж та цахилгааныхаа хэрэглээг багасгаж болно. Гэхдээ энэ нь хэрэгцээ учираас тийм ч амар биш

2 . Тусдаа цахилгааны эх үүсвэртэй болж болно. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй учир бас л амаргүй.

Иймд илүү хялбараар шийдэх арга бол хүчдэл тогтворжуулагч буюу стабилизатор ашиглах юм. Энэхүү төхөөрөмж нь таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.

Сүүлийн жилүүдэд хувийн хаус болон гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдэх болсоноор хүчдэл тогтворжуулагчын хэрэгцээ нэмэгдсээр байна.

Танд хүчдэл тогтворжуулагч худалдаж авах хэрэгцээ гарсан уу?

Хаанаас авах мөн хэрхэн сонгох гээд мэдээлэл муу байна уу?

Таны сонголтонд нэмэр болох үүднээс товчхон мэдээлэл хүргэе:

Та хүчдэл тогтворжуулагч худалдаж авхаасаа өмнө хэрэглэж байгаа цахилгаан төхөөрөмжийн чадал болон хүчдэл хэр хэлбэлзэж байгаа зэргийг хэмжиж үзэхийг зөвлөж байна.

Хүчдэл тогтворжуулагч гэж юу вэ?

Стабилизатор буюу Хүчдэл тогтворжуулагч нь 220В/3х220В 50Гц -н хүчдэлтэй ахуйн болон үйлдвэрлэлийн 1 болон 3 фазын тэжээлийн хүчдэлийг тогтвортой байлгахад зориулагдсан төхөөрөмж юм.

Стабилизаторыг үйлдвэр, эмнэлэг, харилцаа холбоо, орон сууц болон нийтийн аж ахуйн нарийн мэдрэмтгий тоног төхөөрөмжинд түлхүү ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд хувийн хаус болон гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдэх болсоноор хүчдэл тогтворжуулагчын хэрэгцээ нэмэгдсээр байна.

Стабилизатор ашигласанаар цахилгаан халаагуур, гэрэлтүүлгийн систем, компьютерийн тоног төхөөрөмж гэх мэт тоноглолуудын хэвийн ажиллах болон ашиглалтын хугацааг уртасгах боломжийг танд олгоно.

ИЭК брэндийн СНИ загварын цахилгаан механик хүчдэл тогтворжуулагч нь (0.5кВА-150кВА) хүртлэх чадалтайгаар үйлдвэрлэгддэг бөгөөд та хэрэглээндээ тохируулан сонгох боломжтой.

Стандарт : ГОСТ Р 52161.1

ГОСТ Р 30805.14.1

ГОСТ Р 51317.3.2

ГОСТ Р 51318.14.1

ГОСТ Р 51318.14.2 -г мөрдлөг болгодог.

Та хүчдэл тогтворжуулагчын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ИЭК-Монгол сургалтын төвийн http://iek-edu.mn/ цахим хичээл №8 - г үзэхийг зөвлөж байна.

Та хүчдэл тогтворжуулагч болон бусад барааг захиалах бол www.emontaj.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.

#iekmongolia #хэмнэлттэйхэрэглээнднэгдэе