Мэдээ мэдээлэл
Шинэ загварын хуванцар самбаруудаас сонголтоо хийгээрэй

ИЭК брэнд нь төрлөө нэмж модулийн хуванцар самбаруудыг танд өнгө загварын өргөн сонголттойгоор санал болгож байна. Автомат таслуур , дифференциал автомат, УЗО, таймер гэх мэт модулийн төхөөрөмжүүдийг тоноглоход зориулан орчин үеийн хийц , бат бөх хуванцар ашиглан хийсэн хайрцагнууд юм. Эдгээр хайрцагнуудыг ашигласанаар цахилгаан угсралтын ажил болон ашиглалтыг хялбар болгож өгдөг. Цахилгааны аюулгүй байдлаас гадна та өөрийн интерьерт тохируулан өнгө загвараа сонгох боломжтой. Үндсэн цагаан өнгө , нарс царс модны өнгөтэй болон хар өнгөний сонголттой.