Мэдээ мэдээлэл
"IEK-EDU" сургалтын төв

"ИЭК-Монгол"ХХК нь ШУТИС болон бусад мэргэжлийн сургууль, МСҮТ - тэй хамтран ажилладаг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр, олимпиад, танилцах болон үйлдвэрийн дадлага зэрэг олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсаар байна. Энэ хүрээнд "ИЭК-Монгол" ХХК нь үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж IEK-EDU сургалтын төвийг нээн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

IEK-EDU сургалтын төв нь сургалт зохион байгуулах болон практик дадлага хийх гэсэн 2 үндсэн танхимтай.

Сургалтын төвийн үйл ажиллагаа оюутан залуус болон бусад мэргэжлийн хүмүүст нээлттэй  бөгөөд төлөвлөгөөт болон захиалгат сургалтуудыг зохион байгуулж байна.

IEK-EDU сургалтын төв нь танхимын сургалтаас гадна http://iek-edu.mn/ сайтаар дамжуулан цахим хичээлүүдийг бэлтгэн хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар http://iek-edu.mn/ сайтад нийт 14 цахим хичээлийг бэлтгэн хүргээд байна. Цаашдаа нөхцөл байдалтай холбоотой танхимын болон онлайн сургалтыг хослуулан хийхээр төлөвлөж байна.