Таны мэдлэгийн санд
Хамгаалан таслах төхөөрөмж ВД1-63 УЗО

Техникийн тодорхойлолт

Газардуулсан саармаг бүхий цахилгаан сүлжээнд тогноос хамгаалах төхөөрөмж байгуулахын тулд дифференциал гүйдлийг газар луу чиглүүлэх зарчмыг ашиглана. 1д гүйдэл нь сүлжээнээс ачаалал өгч орж буй бүтэн гүйдэл буюу I, ба ачааллаас сүлжээ рүү гарч буй гүйдэл буюу 12 хоёрын ялгавар юм. Газартай холбогдсон шалан дээр зогсож буй хүн тог дамжуулагч хэсэгт хүрсэн тохиолдолд энэ ялгаварын гүйдэл үүснэ. Гүйдлийн трансформатор (1)-ыг гүйдлийн ялгавар гаргаж буй мэдрэгч болгон ашиглана. Түүний анхдагч ороогуурт фазын ба тэг утаснуудыг хамтад нь нийлүүлж цагариган соронзон дамжуулагчийн нүх дундуур ачааллын зүгт гүйлгэсэн байдалтай авна. Харин хоёрдогч ороогуурт цахилгаан-соронзон жижиг реле болох цахилгаан-механик салгагч (З)-ийн катушкийн ороогуур (2)-ыг залгаж өгнө.

Ачааллын ажлын хэвийн горимын үед фазын ба тэг дамжуулагчуудад бий болох Ф1, Ф2 соронзон урсгалууд бие биенийгээ харилцан тэглэж эцсийн урсгал нь тэг рүү тэмүүлнэ. Хоёрдогч ороогуур дахь хүчдэл нь тэг байна.

Цахилгаан-механик салгагчийн ажиллах зарчим бол энгийн релений ажиллах зарчимтай урвуу байна. Якорь нь буулга руугаа шахагдаж тусгай түгжигч соронзонгийн таталцлын хүчээр энэ байршилдаа байна. Энэ үед соронзонгийн тэтах хүч нь якорийн буцах пүршний хүчээс хэд дахин илүү байх ёстой.

Хүн хүрсэний үр дүнд бий болох дифференциал гүйдэл нь тодорхой утгаас илүү давж, ингэснээр салгагч (2)-ийн ороогуураас үүсгэгддэг цахилгаан-соронзон урсгал нь түгжигч соронзонгийн урсгалыг саармагжуулахад хангалттай хэмжээнд хүрч пүрш нь якорийг буулганаас салгаж чадна. Якорь нь удирдлагын механизмд нелеелж ВД-ийн контактуудыг салгана. Хэрэглэгч буюу ачаалал гүйдлийн сүлжээнээс салсан гэсэн үг.

ВД 1 -ийн ажиллах чадвартай эсэхийг шалгахын тулд "Тест" товчлуур, R, хязгаарлагч резистор бүхий тусгай хэлхээ бий. Тэдний тусламжтай дифференциал гүйдэл үүссэн байдлыг хиймэлээр бий болгож шалгана. Товчлуур дарахад ВД ажиллаж цонхон дээр улаан гэрэл асна (удирдлагын механизм салгагдсан байна гэсэн дохио).

TN-C системийн цахилгаан байгууламж

TN системийн цахилгаан байгууламжийн ил гарсан дамжуулагч хэсгүүдийг тэжээлийн эх үүсвэрийн газардуулсан саармаг цэгт хамгаалах дамжуулагчаар холбосон байх ёстой. TN системийн аюулгүйн үндсэн нехцел бол фазын дамжуулагч болон ил гарсан дамжуулагч хэсгийн хооронд богино
холболт үүсэхэд тэнд байгаа гуйдлийн хэмжээ нь хамгаалах төхөөрөмжийн
залгагдах гүйдлийн хэмжээнээс илүү байхад оршино. Хамгаалах хэрэгслийн хувьд ВД салгуурыг хэрэглэх тохиолдолд богино холболтын гуйдлийн утгыг тухайн
төхөөрөмжийн салгах дифференциал гуйдлийн нэрлэсэн утга (1Дп)-аар орлуулна.
Хэт гуйдлээс хамгаалахад заавал шийдэх ёстой "фаз-тэг" эсэргуйцлийг бага байлгах гэсэн зорилтын оронд ВД салгуур ба хамгаалах дамжуулагчийн ажиллах чадамжийг шалгах хэрэгтзй болно.

TN-S системийн цахилгаан байгууламж

"Фаз-тэг" хэлхээний эсэргуйцлийг зөвхөн ВД-ын оролтын зажим дээр л хянахад болно. TN системийн хамгийн тугээмэл нь TN-C юм. Энд хамгаалах дамжуулагч гэж ажлын ба тэг хамгаалах дамжуулагчийн уургийг нэгэн зэрэг гуйцэтгэдэг PEN дамжуулагчийг ашиглана. Цахилгаан байгууламжийн дүрмэнд утастай 3-фазын хэлхээ (TN-C систем)-нд дифференциал гүйдэлд мэдрэмтгий ВД салгуур хэрэглэхийг хориглоно. TN-C системээс тэжээл авдаг зарим цахилгаан
хулээн авагчийг хамгаалахад ВД салгуур хэрэглэх шаардлагатай тохиолдолд

хамгаалалтын РЕ дамжуулагчийг хамгаалах салгах аппаратаас өмнө тэжээлийн
хэлхээний PEN дамжуулагчтай холбож өгсөн байх ёстой" гэж заасан. Тодорхой нехцлийг биелуулсэн буюу хулээн авагчийн дамжуулагч ил хэсгуудийг PEN дамжуулагчтай холбосон тохиолдолд ВД салгуурыг TN-C системд ашиглахыг зөвшөөрнө гэсэн уг. Орчин үеийн бөгөөд ихэнхи тохиолдолд илуу аюулгуй систем бол TN-S систем юм. Энд бие даасан хамгаалалтын тэг РЕ дамжуулагчийг мен ажлын тэг N дамжуулагчийг ашигласан байгаа. Мэдээлэл, цахилгаан холбооны сулжээнд энэ системийг ашиглаж ирсэн. Тусгайлан заасан онцгой тохиолдлоос бусад уед ВД салгуурыг заавал тавьсан байх ёстой.

Объект дээр хэрэглэх зөвлөмж

Орон сууц, нийтийн үйлчилгээний зориулалттай барилга

Газардуулсан хэсэгт холболт үүсэж гал гарах аюулаас хамгаалалтын түвшинг нэмэгдүүлэхийн тулд орон сууц, хувийн байшин луу орох оролт дээр 300 мА хүртэлх . гүйдэлд залгагдах ВД суулгах шаардлагатай. Ахуйн зориулалтын цахилгаан байгууламжинд 1 фаз, 3 фазын хэлхээ байгаа бол 3 фазын хэлхээг 4-түйлт ВД, харин 1 фазын хэлхээг 2-түйлт ВД салгуураар хамгаалах хэрэгтэй. Энэ зөвлөмж нь нийтийн аж ахуйн уйлчилгээний объект, сургууль, захиргааны барилга зэрэгт хамаарна.

Усанд орох өрөө, тасалгаа

Сантехникийн өрөө, тасалгааны хувьд тусдаа шугамтай бол  10 мА гуйдэлд залгагдах ВД, бусад тохиолдолд 10 мА-ийн ВД суулгах шаардлагатай. Жишээ нь, гал тогооны өрөө ба 00 өрөөнд нэг шугам залгасан бол.

Барилгын талбай

Барилгын талбай дээр тогонд  цохиулсан  золгүй явдал  гарах нь  нилээд  их тохиолдоно. Учир нь, энд ашиглагдах цахилгаан шугам, утас нь түр зурын бөгөөд цахилгаан   төхөөрөмжийг   хүнд   нөхцөлд   ашиглаж   ирсэн.   Ихэнхи   багаж,   тоног төхөөрөмжийг чийг уснаас хамгаалагдаагуй гаднах орчинд ажиллуулна. Ажилчид болох

дээр зохих хэмжээнд тусгай бэлдгэлд хамрагдаж чаддаггүй. Газар дээгүүр тавьсан зөөврийн утас хэрэглэсэнээр тусгаарлагч хамгаалалт гэмтэх магадлал ихтэй, ил гарсан утсанд хүрсэн хүний амь насанд аюултай. Стандартын дагуу бол барилгын талбай дээр хуваарилах щит болгонд 30 мА хүртэлх гүйдэлд залгагдах ВД салгуурууд суулгасан байх ёстой.

Аж үйлдвэрийн объект

Мэргэжлийн ур чадвартай ИТА-ын зүгээс байнгын хяналт тавьдаг мөн үе үе цахилгааны аюулгүй ажиллагааны арга хэмжээний сорилт явуулдаг тул үйлдвэрийн цахилгаан байгууламжийн үйлчилгээ илүү сайн байдаг. Гэхдээ энд ч гэсэн ВД салгуур хэрэглэх хүрээ ихтэй. Гар багаж залгадаг өрөө тасалгаанд 30 мА хүртэлх ВД салгуурууд суурилуулна. Суурь машинуудыг хамгаалахын тулд ВД-г тавих ёстой. Галын аюулаас сэргийлэхийн тулд орох-гарах щит дээр салгах 0.5 А-аас илүүгүй ВД салгуур тваьсан байх ёстой.

Зөөврийн байгууламж

Зөөврийн байгууламж дахь цахилгаан төхөөрөмж нь тухайн тэжээлийн сүлжээний хамгаалалтын хийц, байдлаас хамаарахгүйгээр ил  гарсан тог дамжуулагч хэсгийн өөрийн хамгаалалттай байх ёстой. Төмөр эсхүл төмөр каркастай барилгын хувьд 30 мА-аас илүүгүй ВД салгуур байна гэж стандартад заасан байна.

ХАА-н объект

ХАА-н объектууд дээр тогонд цохиулсан золгүй явдал маш их гардаг. Үүний шалтгаан гэвэл хүнд нөхцөлд цахилгаан төхөөрөмжийг ажиллуулах, мэргэжлийн бус засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж ажиллах зэргйиг дурьдаж болно. Бүлэглэсэн бүх хэлхээний хувьд нэмэлт хамгаалалт буюу 30 мА-аас илүүгүй ВД салгуур тавьсан байх шаардлагатай. Потенциал тэгшитгэх нөхцлийг бүрдүүлэх боломжгүй мал аж ахуйн фермийн тасалгаанд 100 мА-аас багагүй ВД салгуурыг оролтын щит дээр тавьж егсен байх ёстой.