Таны мэдлэгийн санд
Нэг ба гурван фазын электрон тоолуур ...?

Нэг фазын электрон тоолуурын ажиллах зарчим

Нэг фазын электрон тоолуур нь сүүлийн үеийн өндөр чадамжтай микроэлектронон схем дээр тулгурлан хийгдсэн тоолуур юм. Нэг фазын тоолуурын онцлог нь урт хугцанд ашигладаг Өндөр нарийвчлалтай, хэт хүчдэл даах чадвартай, бага цахилгаан хэрэглэдэг, овор багатай хөнгөн жинтэй болсон. Энэ тоолур нь цахилгааны хууль бус хэргэлээг гаргахас сэргийлдэг төдийгүй фаз ба нойлын орсон гарсан чиглэлийг солиход хоёр чиглэлд тоолж чаддагаас гадна буруу чиглэлд тоолох үе индикатор нь анивчиж мэдээллэдэг. Электрон тоолуур нь олон улсын техникийн стандартыг хангасан нэг фазын цахилгаан эрчим хүчний актив энергийг хэмждэг, 230В, 50/ 60Гц-д ажилладаг тоолуур юм.

Анхаарах зүйлс

-Тоолуурыг суурилуулахад өмнө тоолуурын лац, гаднах бүрэн бүтэн байдалыг шалгах
-Тоолуурыг шалнаас 1.8м өндөрт суурилуулахад тохиромжтой
-Тоолуурыг холбохын өмнө холболтын клемний тагний дотор талд буй бүдүүвч схемийн дагуу холбоно.

Энэ төрлийн тоолуур нь импульсийн гаралтай. Энэ гаргалга нь холболтын клемны дээд талд байрладаг

Техникийн үзүүлэлт

Нарийвчлал

1; 2

Ажлын гүйдэл, В

230, 400

Хүчдэлийн хэлбэлзэл, В

176 - 265

Давтамж, Гц

50+-2,5

Гүйдэл (дээд хэмжээ), А

5(60); 10(100)

Орчны ажиллах температур, 0С

-40-c, 70-хүр

Холбогдох утасны хэмжээ, мм

6

Тарифын тоо

4

Шалгах хугацаа, (жил)

16

Ажиллах дундаж хугацаа, (жил)

24

Үйлдвэрийн баталгаат хугацаа, (жил)

3

Жин, кг-с ихгүй

0.6

 
Гурван фазын электрон тоолуур бүтэц зохион байгуулалт
 
Тоолуур нь гүйдэл хүчдэлийн хэмжилтийн датчик бүхий үндсэн платас бүрдэнэ. Тоолуур нь гүйдлийн өргөн хүрээнд ажиллах чадвартай (100А хүртэл гүйдэлд шууд холбох, 10А хүртэл тоолуурыг гүйдлийн трансформатороор дамжуулна), мэдрэх болон хэт ачааллагдах өндөр чадвартай энэ тоолуур нь микропроцессор дээр хийгдсэн тул дахин программчлахад, төрөл бүрийн функцаар ашиглах боломж олгодог. Хэмжигдэж буй мэдээлэл болон бусад үзүүлэлтүүд шингэн кристалл дэлгэц дээр гарна

Тоолуурын их бие:

Тоолуурын их бие нь дээд, доод, хэсэг хавчигч плаг болон клемны тагаас бүрдэнэ дэд хэсэг нь тугалаг, цохилтонд тэсвэртэй поликарбонатаар хийгдсэн тул гадний нөлөөлөлд тэсвэртэй, ашиглахад хялбар аюулгүй.

Тоолуурыг суурилуулахад хялбар болгож их биений хойд талд хоёр байрлалд байрлуулж болох бэхлэлтийн кронштейнтэй. Электрон тоолуур олон тарифын горимонд ажиллахад зориулагдсан дотоод цаг RS-232 болон RS-485 тоон интерфейстэй. Тоолуураас мэдэлэл унших, тоолуурт программ суулгах зэрэг үйлдлүүдийг хийдэг орчин үеийн шинэ программ хангамжийг зохион бүтээсэн.

Олон тарифын горимонд 1.0 ба 2.0 нарийвчлалын ангилалтайгаар 2 хэмжилт гүцэтгэнэ;

-Актив хэрэглэсэн энерги
-Актив өгсөн энерги
-Реактив хэрэглэсэн энерги
-Реактив өгсөн энрги
-Фаз тус бүрийн гүйдэл, хүчдэл, актив (реактив) болон сүлжээний чадлыг хэмжиж дэлгэц дээр харуулна
-Фаз тус бүрийн энергийн хэмжээг модулиаар тооцно
-Чадлын хамгийн их утга болон энергийн хэт ачаалалын хэмжээг бүртгэнэ
-Бүхий л хэрэгцээтэй мэдээллийг оптик портын тусламжтайгаар зөөврийн компьютерт уншуулах боломжтой
-Тооцоны автоматжуулагдсан системтэй RS-232 RS-485 интерфэйсээр холбогдоно
-Тоолуурыг зөв холбогдсон эсэхийг шалгах боломжтой

Электрон тоолуур нь хүчдэл, гүйдлийн өргөн хүрээнд ажиллах чадвартай (100А) бөгөөд өндөр мэдрэмжтэй ба хэт ачааллын үед ажиллах чадвар нь өндөр байдаг.

Микропроцессорр дээр хийгдсэн 3 фазын тоолуур нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн тооцоог сайжруулах шинэ боломжуудыг нээн өгч байна. Шинэ техенологи, орчин үеийн тооцоолох багажууд, хэмжилтийн үнэн зөв, найдвартай байдлаараа микропроцессор дээр суурилагдсан тоолуурууд нь хуучин индуукцийн тоолууруудыг бүрэн орлох боломжтой.