Таны мэдлэгийн санд
Та “ТОГ”-нд цохиулахаас айдаг уу?

Хүн төрөлхтөн цахилгаан энергийг анх хэрэглэж эхэлснээс хойш 2 дахь зуунтайгаа золгоод байна. Шинжлэх ухаан, техник технологи асар хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр цахилгаан энергийн хэрэглээ өсч, цахилгаан тоног төхөөрөмжийн нэр төрөл олширч, техник технологи нь улам боловсронгуй болсоор байна.

Хүний өдөр тутмын хэрэглээ болсон цахилгаан энерги /та бидний хэлж сурснаар “Тог” /- гүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх юм.

Хүмүүс амьдралдаа цахилгаан энергийг байнга хэрэглэж, үр шимийг нь хангалттай хүртдэг  ч цахилгаан энергээс амь нас, эд хөрөнгөө төдийлөн хамгаалж чадахгүй л байна.

Аливаа зүйл эерэг ба сөрөг талтай байдгийн адил цахилгаан энерги нь ч бас сөрөг талтай байдаг.

Хүн яагаад “Тог”-нд цохиулдаг  вэ?

  • Хэрэглэж байгаа цахилгаан хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, утас кабелийн бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Хамгаалах хэрэгслүүд байхгүй, дутуу суурилагдсан
  • Хүний санамсаргүй анхаарал болгоомжгүй байдал
  • Бага насны хүүхдүүдийн болчимгүй үйлдэл
  • ВД1-63 /УЗО хамгаалалт байхгүй байх

гэх мэт олон шалтгаанаар цахилгаан энергид өртөж байдаг. 

Хүний биеийн эсэргүүцлээс хамаарч хамгийн багадаа 0,14А-ийн гүйдэлд нэрвэгдэхэд хүн амиа алдаж болзошгүй.

 Амь нас эд хөрөнгөө хамгаалах нь нэн тэргүүний асуудал биш гэж үү? Таны амьдарч, ажиллаж байгаа барилга байшинд ВД1-63 /УЗО/ төрлийн хамгаалалт байгаа болов уу?

ВД1-63 буюу УЗО гэж юу вэ?

ВД1-63 буюу УЗО (устройсва защитного отключение) нь хүний биеийг “тог”-нд цохиулах болон цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас  урьдчилан сэргийлэхэд зориулагдсан богино хугацаанд /0,04 секундэд/ хамгаалан таслах төхөөрөмж юм.

Таны мэдэх Автомат таслуурууд нь хэт ачаалал, богино залгааны гүйдлээс тоног төхөөрөмж,  цахилгаан хэрэгсэлүүдийг шатахаас хамгаалдаг бол УЗО нь дифференциал  /гүйдлийн алданги/ гүйдлээс хамгаалах буюу хүнийг “тог”-нд цохиулахаас хамгаалдаг төхөөрөмж юм.

Дифференциал гүйдэл нь дамжуулагчийн аль нэг хэсэгт (тусгаарлах бүрээс гэмтсэн, клейм дээрхи боолт суларсан)  үүсэх гүйдлийн нэвчилт юм. УЗО нь үүсч байгаа гүйдлийн нэвчилтийг мэдэрч өөрийн онцлог хийцээс хамааран  10, 30, 100, 300мА /0,01А – 0,3А/ -н гүйдлүүдэд таслалт хийдэг.

Гэрэлтүүлгийн самбарын оролт, хуваарилах самбарын гаргалгааг

  • ус чийгтэй нөхцөлд 10мА
  • өргөн хэрэглээнд 30мА
  • галын аюулгүй байдлаас хамгаалах зорилгоор 100мА, 300мА-ийн

УЗО-оор тоноглоно.

Мөн орон сууц олон нийтийн барилга байгууламжуудад хөндийрүүлсэн нойлтуулгатай TN-C-S системийн үед ашиглана. УЗО нь цахилгаан механик төхөөрөмж бөгөөд түүний давуу тал нь бие даасан эрчим хүч хэрэглэдэггүй ба нойлын  утас тасарсаныг мэдэрч ажилладаг.

ВД1-63 /УЗО/    Техникийн үзүүлэлт

Стандарт ГОСТ Р 51326.1-99, ТУ 3421-033-18461115-02
Хэвийн хүчдэл  [ В ] 230/400
Хэвийн гүйдэл  [ А ] I n А 16,25,32,40,50,63,80,100
Хэвийн таслах  дифференциал гүйдэл [м А] Iдn мА  10,30,100,300
Богино залгааны дифференциал хэвийн гүйдэл  [м А ] I дс мА   3000
Хэвийн дифференциал гүйдлийн таслах хугацаа  [мС] 0,4
Ажлын үзүүлэлт АС
Туйлын тоо 2,4
Ашиглах нөхцөл УХЛ4
Хамгаалалтын зэрэг  [ IP ] IP20
Цахилгаан элэгдэл, цикл 1-0 4000
Механик элэгдэл, цикл 1-0 10000
Холбох утасны диаметр [ мм2 ] 35
Ажиллах температур -250 +500 С

Объект дээр хэрэглэх зөвлөмж

Орон сууц, нийтийн үйлчилгээний зориулалттай барилга

Гал гарах аюулаас урьдчилан сэргийлэх,  хамгаалалтын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор орон сууц, нийтийн үйлчилгээний болон хувийн байшин руу орох үндсэн кабель шугамын ерөнхий оролт дээр 100, 300 мА хүртэлх гүйдлийн алдангийг мэдэрч таслалт хийх  ВД1-63-г тоноглох шаардлагатай.

Орон сууцны айл доторх болон гэрэлтүүлгийн самбаруудад 30мА, 10мА-тай УЗО сонгох хэрэгтэй. Ус чийгтэй орчин,  хүний бие хөлөрч норсон үед биеийн эсэргүүцэл багассан байдаг учир энэ үед  тогонд цохиулвал амь насаа алдах аюултай.  Иймээс орон сууцны душь, саун, ванны өрөөний тэжээлийн шугаманд 10 мА гүйдлийн алдангийг мэдэрч таслалт хийх УЗО-г сонгох хэрэгтэй. 

1 фазын хэлхээг  2 туйлт ВД1-63, 3 фазын хэлхээг 4 туйлт ВД1-63 салгуураар хамгаалах хэрэгтэй. Энэ зөвлөмж нь орон сууц нийтийн үйлчилгээний зориулалттай барилгад хамаарна.

Барилгын талбай

Барилгын талбай дээр тогонд  цохиулах үзэгдэл   нилээд  их тохиолддог. Энэ нь барилгын талбайд түр зуурын цахилгаан шугам, утас кабель ашиглаж  цахилгаан   тоног төхөөрөмжийг  хэрэглэдэгтэй холбоотой.   Ихэнхи   багаж,   тоног төхөөрөмжийг  чийг уснаас хамгаалагдаагүй гаднах орчинд ажиллуулсанаас тоос шороонд дарагдан, элдэв механик гэмтэлд өртөх зэрэгээр тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал алдагдаж,  дамжуулагчын бүрээс муудаж гүйдлийн шүүрэл үүсдэг.

Шалбарч,  ил гарсан утас хүний амь насанд аюултай. Стандартын дагуу барилгын талбай дээр хуваарилах щит болгонд 30 мА хүртэлх гүйдэлд залгагдах ВД1-63 салгуурууд суурилуулсан байх ёстой.

Зөөврийн байгууламж

              Зөөврийн байгууламж дахь цахилгаан төхөөрөмж нь тухайн тэжээлийн сүлжээний хамгаалалтын хийц, байдлаас хамаарахгүйгээр ил  гарсан тог дамжуулагч хэсэгтээ өөрийн хамгаалалттай байх ёстой. Төмөр эсвэл төмөр каркастай барилгын хувьд 30 мА-аас илүүгүй ВД1-63 салгуур суурилуулах  хэрэгтэй.

ХАА-н объект

Тогонд цохиулах явдал нь ХАА-н объектууд дээр ч маш их гардаг. Энэ нь хүнд нөхцөлд цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах, мэргэжлийн бус засвар үйлчилгээ хийх, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж ажилласанаас үүдэлтэй.

Бүлэглэсэн бүх хэлхээний хувьд нэмэлт хамгаалалт буюу 30 мА-аас илүүгүй ВД1-63 салгуур тавьсан байх шаардлагатай. Мөн ВД1-63 /УЗО/ суурилуулах TN-C-S системийг бүрдүүлэх хэрэгтэй. Потенциал тэгшитгэх нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй мал аж ахуйн фермийн тасалгаанд 100 мА-аас багагүй ВД1-63 салгуурыг оролтын щит дээр суурилуулсан байвал зохино.

Европын хөгжингүй  орнуудын нэг Их Британи улсад гэхэд нэг хүнд ноогдох   УЗО хамгаалалт нь  3 ш байхад  манай улсад нэг хүнд хэд ноогдож  байгаа бол?  Бүхэл тоо гарна гэхэд эргэлзээтэй....

Энэ төрлийн хамгаалалт та бидний эргэн тойронд,  ажиллаж амьдарч байгаа байшин барилга, орон сууцанд хангалттай байдаг бол бид тогонд цохиулах гэдгийг мартаж болох нь ээ.

Та шинэ байр худалдан авахаар сонголтоо хийх гэж байгаа бол ВД1-63 /УЗО/ төрлийн хамгаалалт байгаа эсэхийг зааавал шалгаарай !!!