Таны мэдлэгийн санд
Хувийн орон сууцны цахилгааныг хэрхэн төлөвлөх вэ?

Хувийн орон сууц барьж байгаа хүнд бэрхшээлтэй олон асуудал тулгардаг. Эдгээр асуудлын нэг бол яах аргагүй найдвартай хийгдэх барилгын чухал хэсэг бол ЦАХИЛГААН юм. Иймд хувийн орон сууцныхаа цахилгааныг найдвартай, аюулгүйгээр хэрхэн төлөвлөх талаар бяцхан зөвлөгөө өгье.

Зөвлөгөө №1

Юуны өмнө хувийн орон сууц / хаус/ болон барилгын цахилгааны монтажыг хийж гүйцэтгэхэд  розетк, гэрэлтүүлгийн монтаж хийж байгаа утас нь зэс голтой 2,5мм*2-н хөндлөн огтлолтой бүхий 2 ба 3-н судастай орос утсаар, ПВС хоолойд сүвлэж хана ба таазны хучилтаар хийгдэнэ. Розеткыг нь 3-н судастай утсаар, шалны бэлтгэлд ПВС хоолойд, гэрэлтүүлгийг нь гэрлийн тоо, өрөөний талбайн хэмжээнээс хамаарч 2 ба 3-н судастай утсаар монтажлаж хана болон тааз, шалны бэлтгэлд ПВС хоолойд сүвлэж хийдэг. Лисьва плиткны тэжээл нь 4мм*2-н хөндлөн огтлолын талбайтай, зэс голтой 3-н судастай орос утсаар ПВС хоолойд сүвлэж хийсэн байх ёстой.

Зураг 1. 1-р давхрын гэрэлтүүлгийн байгуулалт

Зөвлөгөө №2

Аливаа өрөөнүүдийн  розетк нь технологийн байгуулалтын зураг, өрөөний зориулалтаас нь хамаарч цахилгаан хэрэглэгчдийн хажууд , өндөр нь зориулалтаас нь хамаарч суурилагдсан байх ёстой. Суурилагдахдаа хананд тусгай кропонд (хуванцар), өөрийн тэлэгчээр тогтоохоос гадна нэмэлт шруппээр тогтоодог хийцтэй байдаг. Механик гэмтэл учруулахаас хамгаалсан төмөр гадаргуутай, өөрөө эвхэгдэж түгжиддэг хийцтэй розеткыг шаланд суурилуулах нь илүү тохиромжтой байдаг.

Жишээ нь: амралтын өрөөнд телевизор, хөгжим, компьютер гэх мэтийг тэжээхэд зориулж түүний ойролцоо шалнаас 60см - 1,2м хүртэл өндөрт далд суурилагдсан розеткыг төлөвлөх ба хамгаалах төхөөрөмжөөр нь ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/25А/30mA-г, гал тогооны өрөөнд хөргөгч байрлах газрын ойролцоо, мөн хананы шүүгээний харалдаа, дээр нь байрлахаар 1,2м өндөрт далд розетк хамгаалах төхөөрөмжөөр ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/25А/30mA , гал тогоонд лисьва плитка залгах зориулалттай 1,2м өндөрт хүчний ил болон далд байрлалтай тусгай розетк хамгаалах төхөөрөмжөөр ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/32А/30mA, ванны өрөөнд угаалгын машины харалдаа, угаалтуурын дэргэд сахлын машин, сэнс, гар хатаагч гэх мэт залгах зориулаттай ус чийгнээс хамгаалагдсан ил болон далд хийцтэй ИЭК брэндийн розетка, хамгаалах төхөөрөмжөөр ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/16А/10mA байрлана. Харин хүүхдийн өрөө, бага насны хүүхэд байрлах өрөөнд 1,8 хүртэл өндөрт розеткыг байрлуулах ба хэрвээ энэнээс доош суурилуулбал хамгаалалтын таглаа, түгжээний тусламжтайгаар нүх нь хаагддаг, түгжигддэг байх нь зүйтэй.

Зураг 2. 2-р давхрын гэрэлтүүлгийн байгуулалт

Зөвлөгөө №3

Унтраалга нь хаалганы бариултай талд хаалганаас 15см хүртэл зайнд өрөөний зориулалтаас нь хамааруулж өндөр нь 1,6м хүртэл байна. Бага насны хүүхэд байрлах өрөөнд 1,8м өндөр байж болно. Угаалгын болон ванны өрөөнд ус чийгнээс хамгаалагдсан, бусад өрөөнд энгийн далд хийцтэй унтраалга байвал зохино. Өрөөний талбайн хэмжээнээс хамаарч гэрэлтүүлгийг 1 ба 2 унтраалгаар асааж унтраадагаар суурилуулна, монтажны утсыг нь үүнтэй дүйцэхээр хийх хэрэгтэй байдаг.

Зураг 3. 1-р давхарын розетканы байгуулалт

Зөвөлгөө № 4

Гэрэлтүүлэг нь өрөөнд жигд гэрэлтэлт өгөхөөр өрөөний геометрын хэлбэр дагасан байрлалтай байна. Өрөөний зориулалтаас хамааруулж гал тогооны болон амралт ,унтлагын өрөөнд таазны унжилттай болон унжилтгүй гэрэл (шинэ байранд бол зөвхөн таазны патрон төлөвлөсөн байдаг) ариун цэврийн болон ванны өрөөнд хаалганы дээр хананд суурилагдах хамгаалалттай гэрэл (хэрэглэгчийн хүсэлтээр таазны шигтгээ гэрэлтүүлэгч төлөвлөж болно) байна.

Зураг 4. 2-р давхарын розетканы байгуулалт

Зөвлөгөө №5

Айлын цахилгаан хэрэглэгчдийг хамгаалах төхөөрөмж суурилагдсан автоматтай самбар нь гадна хаалганы хажууд, хананд шалнаас 1,2-1,6м өндөрт суурилагдсан байвал зохино. Хувийн орон сууцанд гаднаас тэжээлийн оролт айлын үүдэнд байрлах самбарт орж ирээд /нийтийн орон сууцанд давхрын самбараас/ тэндээсээ салбарлаж розетк, гэрэлтүүлгийг тус тусад нь тэжээж байх ёстой. Ингэхдээ оролтонд ИЭК брэндийн ВА-88,  эсвэл ВА-47-100 серийн ерөнхий автоматыг , группын гаргалгааны гэрэлтүүлгийн хэлхээнд ВА47-29 серийн  автоматыг, розеткнуудын хэлхээнд ИЭК брэндийн дифференциал автомат болох АД-12-г  суурилуулвал илүү зохимжтой байдаг.

Зураг 5. Аянга хамгаалалтын байгуулалт

Дунд зэргийн хувийн орон сууцны барилгын зургын нийт цахилгааны материалын жагсаалтыг зах зээлийн үнэ ханшаар түүвэрлэн оруулав

Дээш буцах