Мэдээ мэдээлэл
Та гэрийнхээ цахилгааныг гар утаснаасаа удирдах боломжтой боллоо

Та гэрийнхээ цахилгааныг гар утаснаасаа удирдах боломжтой боллоо

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт хүн бүр өөрийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд өөрсдийн хүсэлд нийцсэн шинэ технологийг эрэлхийлэх болсон билээ. Улаанбаатар хотын утаа гамшигийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед өвөлдөө хотын утаанаас хол цэвэр агаарт зуслангийн байшиндаа амралтын өдрүүдээ өнгөрүүлэх, хотоос зайдуу цэвэр агаарт амьдрах  сонирхолтой  иргэдийн тоо их  болсон.

Гэвч энэ хүсэлд тулгардаг нэг том асуудал бол халаалтын шийдэл юм. Хэрэв та зуслангийн байшиндаа цахилгаан халаагуур хэрэглэдэг эсвэл тавихаар төлөвлөж байгаа бол түүнд тохирох алсын удирдлагын реле SIMply MAX төхөөрөмжийг бид санал болгож байна

 Энэхүү төхөөрөмжийг ашиглан  цахилгаан халаагуураа гэртээ харихаас өмнө нээн ажиллуулах боломжтой төдийгүй дуртай үедээ нээх , хаах хэмнэлт гаргах бололцоотой болох юм.

Ер нь SIMply MAX төхөөрөмжөөр хэрэглэгч та хүссэн газраасаа гар утсаа ашиглан өөрийн халаагуур,  гаражийн хаалга, цонх, цахилгаан зуух , гэрэлтүүлэг  гэх мэт бүхий л цахилгаан хэрэгсэллээ залгах, салгах боломжтой.

Уг  төхөөрөмжийг ашигласнаар  та өөрийн тав тухыг бүрдүүлэхээс гадна эрчим хүчээ хэмнэх боломж бүрдэнэ.

Зураг дээрх SIMply MAX төхөөрөмж танд  тулгарч байдаг асуудлуудыг шийдээд зогсохгүй тав тухыг бэлэглэх болно. Беларусь улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдхүүнийг ОХУ болон Польш зэрэг Европын бусад оронд  өргөнөөр ашигладаг.

 Өндөр үнэтэй сүүлийн үеийн смарт төхөөрөмжүүдтэй харьцуулахад  SIMply MAX нь үнэ  хямд, угсралт  хялбар  шинэ хуучин орон сууц ,амины орон сууц, гэр гээд ямарч орчинд хэрэглэж болох давуу талтай. 

Мөн зөвхөн цахилгаан халаагуур төдийгүй  гаражийн хаалга, сэнс ,хонх, гэрэлтүүлэг усалгааны систем  зэрэгийг удирдаж болдог нь  манай нөхцөлд тохирсон хамгийн энгийн шийдэл  юм.

Техникийн үзүүлэлт:  

SIMply MAX P01 төхөөрөмж нь SIM карт суудаг бөгөөд та гар утасныхаа тусламжтайгаар өөрийн цахилгаан тоног төхөөрөмжийг зайнаас удирдах боломжтой. Үүрэн телефоны операторуудын /Mobicom, Unitel/ GSM 900/1800 МГц давтамжаар ажиллана. SIMply MAX P01 төхөөрөмж нь 2 оролт мөн 2 гаралттай . Энэ нь нэг төхөөрөмжөөр 2 төрлийн тоноглол удирдах боломжийг олгоно.

 Хэрвээ  мессеж бичих хүндрэлтэй бол дуудлага хийх, эсвэл тодорохой хугацааны дараа автоматаар унтрах сонголтоор удирдаж болно. 

Тоног төхөөрөмжийг удирдах командыг SMS мэдээллийн тусламжтайгаар явуулна.

Жишээ нь:

Оролт 1 дээр халаалт холбосон бол:

Халаалтаа АСААХДАА: 

OUT1 ON  – Реле 1 залгагдана.

Халаалтаа УНТРААХДАА:

OUT1 OFF – Реле 1 сална.

 /Хэрэв та оролт 1 дээр халаагуур залгасан бол OUT1 ON гэсэн мессеж илгээхэд таны халаалт залгагдана/.                   

                        Оролт 2 дээр гражийн хаалга холбосон бол.

 Хаалга ОНГОЙЛГОХДОО:

OUT2 ON  – Реле 1 залгагдана

Хаалга ХААХДАА:

OUT2 OFF –Реле 1 сална

эсвэл 5 мин дараа автоматаар хаагдахаар тохируулж болно.

 /Оролт 2 дээр гражийн хаалга залгасан бол OUT2 ON гэсэн мессеж илгээхэд таны гражийн хаалга онгойно/.

Бусад хугацаагааны тохиргоотой удирдах тохиолдолд:       

OUT1 ON S /1-300сек/ : Реле  /1-300 секундээр/ асаана.

OUT1 ON М/1-600мин/:Реле 1-600 минутаар асаана.

 /Та тоног төхөөрөмжөө тодорхой хугацаагаар асааж унтраах боломжтой/

Холболт хийх заавар

Холболт хийх тоног төхөөрөмжийн чадлаас хамааруулан КМИ серийн соронзон пускательтай хамт ашиглана. Холболтыг удирдлагын нарийн кабелиар буюу 1,5мм-н хөндлөн огтлолтой утсаар дараах схемын дагуу холбоно.

5-оролт №1

6-оролт №2

7-8 гаралт №1

9-10 гаралт №2

11-12 тэжээл 230В

Бидний санал болгож буй энэхүү бүтээгдхүүн нь угсралт суурилуулалт хялбар, үнэ  хямд, хэрэглэхэд хялбар зэрэг олон давуу талтай.